СХД-ийн 2, 5, 6, 9, 10, 18, 26, 27, 34, 39, 40 хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Иргэдэд тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилгоор хоёр долоо хоног тутамд нэг удаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж буй.

Энэ удаагийн уулзалтад 2, 5, 6, 9, 10, 18, 26, 27, 34, 39, 40 хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Иргэдийн зүгээс газрын асуудал болон хорооны үйл ажиллагаа, ажлын байрны зөвшөөрөл, халамжийн зээлийн асуудлаар саналаа хэлж, хувийн байгууллагууд дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа илэрхийллээ.








