Нүүр хуудасМэдээСХД: “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

СХД: “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордон, Гэрлэх ёслолын өргөөнөөс залуу гэр бүлийг дэмжих ажлын хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нээлтэй хаалганы өдөрлөгт зочин илтгэгчээр “Дайманд майнд” Академийн захирал, Хувь хүний хөгжлийн менотер Б.Шүрэнцэцэг “Амжилт бол амьдралын хэв маяг” сэдвээр илтгэл хэлэлцүүлэг, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Гантүвшин “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавилаа.

Уг арга хэмжээнд дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар, “Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ”-ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид оролцлоо. Оролцогчдоос дүүргийн Тохижилт Цэвэрлэгээ үйлчилгээнд олон жил идэвх санаачлагчтай хамт ажилласан нэг гэр бүлийг Гэрлэх ёслолын өргөөнд 100% үнэ төлбөргүй хурим хийх эрхийн бичгээр шагнаж урамшуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН