Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөор боллоо. Өнөөдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал мэндэлсний 110 жилийн тэгш ойг тохиолдуулан түүний нэрэмжит гудамжтай болох асуудлаар хэлэлцжээ
Хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11,15,17,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам “ хүртэлх 2.8 км гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтжээ





