Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, говийн бүсийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой “Говийн бүс-2026” шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо.
Тэмцээнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 240 гаруй тамирчин оролцож, аваргуудаа тодруулахаар өрсөлдөж байна.
“Говийн бүс-2026” тэмцээнийг Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ ерөнхий ивээн тэтгэгчээр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх ивээн тэтгэгчээр дэмжин ажиллаж байна.





