Нүүр хуудасМэдээСХД: 124 дүгээр сургуульд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

СХД: 124 дүгээр сургуульд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, БНСУ-ын “3610″ дүүргийн Ротари клуб, Монголын “Хүннү Ротари” клуб хамтран “Технологийн хичээлийн практик орчныг боловсронгуй болгох” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 124 дүгээр сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчдын хичээлд зориулж дизайн, технологийн кабинетад тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал эрэгтэй, эмэгтэй дизайн технологийн кабинетыг тохижуулан оёдлын машин, хэрээсний машин, гагнуурын аппарат, мужааны ширээ, дагалдах хэрэглэгдэхүүн, иж бүрэн компьютер, цахилгаан төгөлдөр хуур, галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус сургуулийн 1500 гаруй суралцагч технологийн практик сургалтад илүү өргөн хүрээнд хамрагдах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН