Нүүр хуудасМэдээСэлбэг хэрэгсэл, гэр ахуйн бараа бүхий 68 чингэлэг ачааг татан авлаа

Сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн бараа бүхий 68 чингэлэг ачааг татан авлаа

Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийн талбайд буулгаж байгаа ажил хэвийн үргэлжилж байна.

Өнөөдрийн хилээр орж ирсэн 68 чингэлэгтэй ачаа бараанд сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн, химийн бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна. Ачаа бараа татан авч эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд нийтдээ 369 чингэлэг ачаа барааг татан аваад байна.

Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байгааг дэд ажлын хэсгийн ахлагч мэдээллээ.

Цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж байгаа гэлээ.Шадар сайд С.Амарсайхан: “Зам тээврийн хөгжлийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагууд ачаа бараа тээвэрлэлтийн үнийг тогтвортой барих, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ өртгийг цаашид бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй.

Мөн Гадаад харилцааны яам, Эрээний консул нар өргөн царигийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр БНХАУ-ын холбогдох байгууллагатай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд, С.Амарсайхан Замын Үүдээс бусад хилийн боомтуудаар тээвэрлэгдэх ачаа бараа эргэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд тухайн хилийн боомттой хил залгаа Хятад улсын хилийн боомтын засаг захиргааны удирдлагуудтай холбогдож ажиллах дэд ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН