Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт хууль бус ашигт малтмал олборлох, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих зэрэг эрх зөрчигдөж байгаа талаар иргэдээс гаргасан гомдол, мэдээллийг үндэслэн холбогдох байгууллагуудад газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулах чиглэл өглөө
Шалгалтын хүрээнд хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчинд учруулсан хохирол, хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээг авах, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжийн хамт шалгалтын дүнг танилцуулахыг анхаарууллаа





