Нүүр хуудасМэдээС.Энхболд: Улсын хэмжээнд байгаа орны 50 хувийг ковидын халдвартай иргэдэд зориулж байна

С.Энхболд: Улсын хэмжээнд байгаа орны 50 хувийг ковидын халдвартай иргэдэд зориулж байна

Улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна гэдгийг ЭМЯ мэдээлсэн.

Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, мөн ор нэмж дэлгэвэл эрүүл мэндийн байгууллага үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл гарахаар байна гэдгийг сайд С.Энхболд мэдээлсэн.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүлээж буй 200 өвчтөн байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнөө эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байхад эрүүл мэндийн салбарт анхаарч байна.

Гэсэн ч нөөц боломж гаргаж, нийслэл болон орон нутагт 684 ор нэмэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН