Нүүр хуудасМэдээТоон гарын үсгийг киоск машин, гар утасны аппликэйшнаар авах боломжтой

Тоон гарын үсгийг киоск машин, гар утасны аппликэйшнаар авах боломжтой

Цахим гарын үсгийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Тэгвэл тавдугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 2,733 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгожээ.

Цахим гарын үсэг олгож эхэлсэнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан: “Өнөөдрөөс эхлээд 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Энэ ажлыг гурван үе шаттайгаар хийнэ. Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүргийн улсын бүртгэгч нараар дамжуулан иргэдэд тоон гарын үсгийг олгоно. Хоёрдугаарт, киоск машинаар дамжуулан тоон гарын үсэг олгоно. Мөн гар утасны аппликэйшнд ашиглан олгох боломжтой. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм. Нийт 2.5 сая иргэн тоон гарын үсэг авахаар байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН