Нүүр хуудасМэдээТрансжендер сурагчдын талаарх засаг даргын бодлогыг эсэргүүцэж жагсчээ

Трансжендер сурагчдын талаарх засаг даргын бодлогыг эсэргүүцэж жагсчээ

АНУ-ын Виржиниа мужийн засаг даргын гаргасан сургуулийн орчин дахь трансжендер сурагчдын бодлогыг эсэргүүцэн мужийн 90 гаруй их сургуулийн эцэг эх, хүүхдүүд жагсаал хийжээ.

Засаг дарга Гленн Янгкин Виржиниа мужийн трансжендер сурагчдыг эмчлэх загвар бодлого, сургуулийн орчинд биеэ хэрхэн авч явах зэрэг шинэ журам гаргасанд оюутнууд эгдүүцжээ.

Тус мужийн Вудбридж, Спрингфилд, Манасас, Маклин болон бусад хотуудыноюутнууд солонгон зурагтай самбаруудыг барьж, “Транс эрх бол хүний эрх!” хэмээн хашхирч байв.

Сургуулиудад сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, дарамтаас ангид байлгахыг эрмэлзэж буйг ухамсарлах хэрэгтэй

Энэ сарын эхээр Глен Янгкины захиргаа Виржиниа мужийн трансжендэр сурагч, оюутнуудыг эмчлэх загвар бодлогыг дахин гаргаж, бүх сурагчд төрөх үед нь тогтоосон хүйсийн дагуу ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэг сургуулийн байгууламжийг ашиглахыг үүрэг болгосон юм.

Мөн бодлогын шинэчилсэн найруулга нь транс оюутнуудыг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр сургууль дээрээ нэрээ солихыг хориглож, сурагчдын хүйсийн баримжааг нуухыг хориглосон байна.

Энэ бодлого нь ЛГБТК залуучуудад илүүтэй нөлөөлж тэдний сэтгэцийн асуудлыг улам хурцатгана

Харин дэмжигчид бодлогын өөрчлөлтийг сайшааж, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургуульд суралцах туршлагад илүү хяналт тавих шинэ арга хэмээн сайшааж байна. Боловсрол дахь эцэг эхийн эрх үүрэг нь Виржиниа мужийн захирагч Янгкиний кампанит ажлын гол асуудал байсан бөгөөд өнгөрсөн жил түүнийг ялалтад хүргэсэн гол ач холбогдолтой байв.

Засаг дарга Глен Янгкин “Өнөөдөр оюутнууд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа ч бидний гаргасан бодлого нь сурагчдад энэрэнгүй хандаж, сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлт, дарамтаас ангид байлгахыг эрмэлзэж буйг ухамсарлах хэрэгтэй” гэжээ. Харин жагсаалд оролцогч 15 настай Визкардо-Лихтер “Энэ бодлого нь ЛГБТК залуучуудад илүүтэй нөлөөлж тэдний сэтгэцийн асуудлыг улам хурцатгана” хэмээжээ.

Эх сурвалж: Today

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН