Нүүр хуудасБусадТөрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг зохион байгуулна

Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг зохион байгуулна

Баянхонгор аймгийн 19 сум суурин газарт иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг энэ сарын 26-30-ны хооронд зохион байгуулна.

Тус үйл ажиллагаа нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, олон шатлалт үйлчилгээг цогцоор нь авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, шинэ тутам мэдээ мэдээлэл, хууль тогтоомжийг таниулан, зөвлөн туслах, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь сонсох, асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах  зорилготой.

Тус  өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн бүрэлдэхүүнүүд хариуцсан  чиглэл тус бүрээр орон нутагт төрийн ажил үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх аж.

Өдөрлөгийг тухайн сум орон нутагт зохион байгуулах дөрвөн ажлын хэсгийг томилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН