Нүүр хуудасУлс ТөрУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөртөө зориулж өршөөлийн хууль санаачилсан уу?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөртөө зориулж өршөөлийн хууль санаачилсан уу?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ноцтой осол гаргасан. Түүний согтолтын зэрэг 1,31 хувьтай гэж тогтоогдсон билээ. Тэрбээр ГССҮТ-д хүргэгдсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсанаа батлах бичигт гарын үсэг зураад эмнэлгээс явжээ.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн арванхоёрдугаар сард Зөрчлийн хуулиар шийтгүүлэн, 10 сая хүртэл төгрөгөөр шийтгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг өршөөлд хамруулах тухай хуулийн төсөл санаачилснаа танилцуулж байсан.

Тэгвэл гишүүний унаж явсан машин 2018 оны зургаадугаар сараас хойш нийт 43 удаагийн торгууль бичигдсэн, энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн ослын улмаас тээврийн хэрэгслийг журамласан гэдэг мэдээлэл байна. 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН