Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дорноговь аймгийн Айраг суманд баригдах 320 хүний суудалтай Соёлын...

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дорноговь аймгийн Айраг суманд баригдах 320 хүний суудалтай Соёлын төвийн барилгын шав тавих ёслолд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Айраг суманд баригдах 320 хүний суудалтай Соёлын төвийн барилгын шав тавих ёслолд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Р.Сэддорж нар Айраг сумын иргэдтэй Соёлын төвд уулзалт хийж УИХ-ын үйл ажиллагаа, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Айраг сум нь Сайншанд сумаас баруун хойш 124 км, Улаанбаатар хотоос Зүүн урагш 330 км-т төмөр замын дагуу байрладаг. Газар нутгийн ихэнх нь жоншны илэрцтэй уул уурхай хөгжсөн учир жоншны ашиглалтын лиценцтэй 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтад оролцсон Айраг сумын иргэд өөрсдийн амьдралаас урган гарсан хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай дараах саналуудыг гаргалаа.

Үүнд: – Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Энэ хувь хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулан хуулиа хэрэгжүүлж байгаа ч тодорхой сум, суурин, аймгийн хүн амтай харьцуулах зохицуулалт хийх боломжтой эсэхийг судлах хэрэгтэй байна.

Тухайлбал Айраг суманд гэхэд л нэг уурхайд 100-200 хятад иргэн ажиллаж байгаа аж.

– УИХ- аар хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 42, 43.1, 43.2 дахь заалтуудад оруулах тодорхой саналуудыг гаргаж УИХ-ын гишүүдэд гардуулан өглөө.

– Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож буй одоогийн нөхцөл байдал учир дутагдалтай байна. Ашигт малтмалын ерөнхий газраас тухайн сум , орон нутаг нь мэдээгүй байхад тусгай зөвшөөрөл авчихаад ороод ирдэг. Энэ байдлыг системтэй болох хэрэгтэй байна гэсэн саналуудыг гаргаж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН