Нүүр хуудасМэдээУлсын хэмжээнд 321 мянган га-д тариалалт хийгээд байна

Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалалт хийгээд байна

Улсын хэмжээнд 6 дугаар сарын 2-ны байдлаар 321 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс 313.3 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 5.2 мянган га-д хүнсний ногоо, 7.7 мянган га-д малын тэжээл, 16.39 мянган га-д тосны ургамал, нийтдээ 363.4 мянган га-д тариалж, тариалалт 73.4 хувьтай байна. 

Тариалалт: үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 39.5 хувьтай байна.

Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалах юм.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд ААН, иргэд 36 мянган тонн, дотоодоосоо ХАА-г дэмжих сан болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-гийн 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 ААН 735 тонн үр оруулж иржээ. Үүнээс дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсан талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН