Нүүр хуудасМэдээУОС: ЧИНГЭЛТЭЙ, БАЯНЗҮРХ ДҮҮРГҮҮДЭД ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОМПАНИУДАД БАТЛАМЖ...

УОС: ЧИНГЭЛТЭЙ, БАЯНЗҮРХ ДҮҮРГҮҮДЭД ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОМПАНИУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр /2026.11.17/ Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудад Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн Батламж гардууллаа. Үүнд:

“Гүнд Сайплай” ХХК – НЗД-ын А/931, А/1233 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 47, 53, 54, 57, 70 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулна.

“Ихэр Хүслэн” ХХК, “Хан-Уул Юнайтед” ХХК-ийн түншлэл – НЗД-ын А/931, А/1233 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22, 23 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулна.

“Сансар Констракшн” ХХК – НЗД-ын А/414, А/931 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны СОТ-3, СОТ-10 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулна.

“Энх Жавхлант Өргөө” ХХК – НЗД-ын А/1060, А/931 дүгээр захирамжийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 21, 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулна.

Төсөл хэрэгжүүлэгчдийг байршил тус бүрийн Үнэлгээний хороодын гишүүдийн шийдвэрийг үндэслэн шалгаруулж батламж олгосон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН