“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон Нийтийн тээврийн бодлогын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулжээ
Тус сургалтад хувийн хэвшлийн 12 аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй жолооч хамрагдаж байгаа бөгөөд “Хувь хүний хөгжил, үйлчилгээний харилцаа хандлага”-ын чиглэлээр 4 өдрийн турш үргэлжилнэ. Энэхүү сургалт нь үйлчлүүлэгч нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сэтгэлгээг төлөвшүүлж, үйлчилгээний чанар, байгууллагын нэр хүнд, ажилтнуудын харилцааны ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэлээ





