Халдвар авсан иргэн 10 дах хоногоосоо бусдад халдвар тараах чадваргүй болдог байна.
Тиймээс халдвар авсан иргэн 10 хоноод ажлаа хийх боломжтой. Мөн халдвар аваад эдгэрсэн хүнээс айх, зай барих, ажилдаа битгий ир гэж ялгаварлан гадуурхах ямарч шаардлага байхгүй гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн дахиж ПСР шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд өгсөн тохиолдолд эерэг хариу гарч байгаа нь халдвар аваад эдгэсэн гэдгийг илэрхийлж байгаа аж.