Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Архангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо

ХЗДХЯ: Архангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлоо

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд улсын төсөвт тусгагдан эхэлж байсан Цагдаагийн барилга өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж байна.

Архангай аймгийн цагдаагийн газрын шинэ байр нь хоёр блок бүхий 1898 м.кв талбайтай, нийт 122 өрөө, 12 авто машин байрлах граштай бөгөөд Цагдаагийн байгууллагын орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлснээрээ онцлогтой юм.

Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдрах баталгааг нь хангах нэр хүндтэй, ариун албанд тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Архангай аймгийнхаа нийт Цагдаагийн бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, ажлын өндөр амжилт хүсье! Монгол цагдаагийн сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН