Нүүр хуудасМэдээХовд аймагт тарваган тахал дахин нэмж бүртгэгдлээ

Ховд аймагт тарваган тахал дахин нэмж бүртгэгдлээ

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн С нь 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Тус аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Өмнөх тохиолдол нь 2022 оны есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдэж байв.

Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН