Нүүр хуудасМэдээХороодод гэрэлтүүлэг суурилуулах ажил үргэлжилж байна

Хороодод гэрэлтүүлэг суурилуулах ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийж буй гэрэлтүүлгийн холболтыг 3-р хэсэг Хилчин 31,32,33-р гудамж, 7-р хэсэг Хилчин 19, 20, 21, 41, 42-р гудамжнуудад хийж, нэгдсэн шийд босгож байна.

Дүүргийн хэмжээнд Австри улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 6800 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулах юм. Одоогийн байдлаар 3, 7, 9, 10, 11, 21, 23, 30, 31, 32-р хороодод 2826 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Бусад хороодод гэрэлтүүлэг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжинэ.

Австри улсад үйлдвэрлэгдсэн тус гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлэгчүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, зуун мянган цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийгдсэн юм.#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН