Нүүр хуудасМэдээХүүхдийн өмнө үүрэг хүлээгчид чуулж тулгамдаж буй асуудал гарц, шийдлийг хэлэлцлээ

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид чуулж тулгамдаж буй асуудал гарц, шийдлийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын А/56 дугаар тушаалын дагуу “Ээлтэй орчин – Эрүүл ирээдүй”чуулган, Нийслэлийн хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-нд зохион байгууллаа.

No description available.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, Асрамж халамжийн байгууллага, Хүүхдийн зуслан, Хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож   байна.

Нийслэлийн хүн амын 38.8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Улсын хөгжилд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал  бөгөөд хүн амын чухал бүлэг болох хүүхдийн хөгжил, хамгаалал бол нийтээрээ чухалчлан авч үзэх ёстой асуудал.

No description available.
No description available.
No description available.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, асрамж, халамжийн байгууллага, хүүхдийн зуслан, хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ажиллах гарц, шийдлийг хэлэлцлээ. Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хөндсөн юм. Түүнчлэн дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд төр болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах хэрэгтэйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг хангахад нийслэл, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төсөв, хүний нөөц, мэдээллийн ил тод байдалд анхаарч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдалд шинэлэг гарц, шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цаашид эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, санал санаачилгатай ажиллах шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан “Зөвхөн төр, эсвэл төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дангаараа ажиллаад асуудлыг бүрэн шийдвэрлэж хүчрэхгүй. Тиймээс хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулж, тэднийг хамгаалахын тулд бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр асуудалд хандъя” хэмээн уриаллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, шийдэл, зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тавдугаар сарын 16-нд болох нэгдсэн зөвлөгөөний Ажлын хэсэгт хүргүүлэх юм.

No description available.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН