Нүүр хуудасМэдээХүүхэдтэй холбоотой асуудлыг олон нийтийн сүлжээнд бус 108 утсанд мэдээлээрэй

Хүүхэдтэй холбоотой асуудлыг олон нийтийн сүлжээнд бус 108 утсанд мэдээлээрэй

Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь …..нутаг дэвсгэрт орших ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна.

Хоёр хүүхдийн ээжийг бие засчхаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Хүүхэд хамгааллын баг ажиллаж байхад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулсан байна.

Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН