Нүүр хуудасМэдээХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000...

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинд хамрагдсан иргэд халдвар авах нь их байгааг мэдэгдлээ.

“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна.

Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.

Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг “өвдөөд эдгэсэн” гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,1 сая хүн Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН