Уулзалтын үеэр талууд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа болон цаашдын бодлого, чиглэлээр санал солилцов. Сайд Э.Батшугар салбарын шинэчлэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын ажлуудын талаар мэдээлэл өгч, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Талуудын зүгээс эмийн хангамжийг сайжруулах, худалдан авах эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг илүү оновчтой болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Матилда Димовска Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй ажлууд үр дүнтэй байгааг онцолж, цаашид эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.





