Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

НИЙСЛЭЛ: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь гурван блок бүхий зоорьгүй нэг давхар барилга юм. Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. Тус цэцэрлэгийн барилгыг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг шийдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН