Боловсролын ерөнхий газараас сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй эцэг эх, асран хамгаалагчаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглолоо.
Бүх шатны сургууль цэцэрлэгийн суралцагчдыг аливаа эрсдэл, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор боловсролын сайд дараах тушаалыг гаргалаа.
Үүнд:
- Боловсролын сайдын 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 4.3, 4.5, 4.7 дахь заалтуудын хэрэгжилтийг хангах .
- Үе тэнгийн дээрэлхлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах нээлттэй сувгийг тогтмол ажиллуулах
- Сургуулийн орчны аюулгүй байдлын үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах
- Суралцагчдад ном, материал худалдан авахыг шаардах, давхар төлбөр авахгүй байх
- “Эцэг эхийн зөвлөл”-ийн нэрээр төгсөлтийн баяр, үйл ажиллагаанд хууль бус хандив, бэлэг цуглуулахыг зогсоох
- Зуслан, амралтын газарт архидан согтуурах, хүүхдийг мансууруулах бодист өртөхөөс сэргийлэх
- Суралцагчдын ялгаатай байдалд тохирсон сургалтын орчин бүрдүүлэх, ялгаварлал үүсгэхгүй байх
- “Суралцагч бүрийн сурсан мэдсэн”-ийг тайлагнах хэлбэрээр төгсгөлийн үйл ажиллагааг зохион байгуулах
- Багш, эцэг эхийн оролцоотой эерэг, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх
- Хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшлийн талаар мэдээллийг тогтмол хүргэх
- Цахим орчны аюулгүй хэрэглээ, эерэг хүмүүжилд чиглэсэн сургалт зохион байгуулах
- Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх
- Эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх сургалт, нөлөөллийн ажил явуулах
- Сургуулийн үйл ажиллагаанд баталгаагүй эх үүсвэрийн хоол, бүтээгдэхүүн ашиглахгүй байх, хүнсний аюулгүй байдлыг хангах
чиглэлийг боловсролын байгууллагын удирдлагуудад хүргүүллээ. Мөн энэхүү чиглэлийн хэрэгжилтийг хангаж, суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд боловсролын байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг уриаллаа.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар





