Нүүр хуудасБусадҮСХ: Худалдааны салбарын борлуулалтын орлого 4.8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

ҮСХ: Худалдааны салбарын борлуулалтын орлого 4.8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны эхний 11 сард оны үнээр 24.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.8 их наяд төгрөг буюу 24.9, худалдааны салбарын бодит өсөлт 17 хувиар нэмэгдсэн гэж мэдээллээ.

Хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, хүнсний бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь өсөлтөд  нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 11 дүгээр сард 2.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 174.2 (7.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Худалдааны салбарын 2021 оны эхний 11 сарын борлуулалтын орлогын 38.2 хувь нь бөөний худалдаа, 61.8 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны 2021 оны эхний 11 сарын борлуулалтын орлого 14.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (22.6 хувь) их наяд, бөөний худалдааны борлуулалтын орлого 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (28.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Энэ салбарын борлуулалтын орлого мөн оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 174.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа, хүнсний бөөний худалдаа нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.4 хувь нь нийслэлд ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны эхний 11 сард 20.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 (25 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Худалдааны салбарын борлуулалтын орлого аймгуудад 8.7-48.2 хувиар нэмэгдсэн байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН