Нүүр хуудасМэдээӨдөрт 20-30 жолооч хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж байна

Өдөрт 20-30 жолооч хурд хэтрүүлсэн зөрчил гаргаж байна

Суурингаас гаднах хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байна.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байна.

Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд гурван хүн зам тээврийн ослоос үүдэн амиа алдсан гэдгийг ЗЦТ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН