Нүүр хуудасМэдээӨнгөрсөн хоногт орсон цас нийт нутгаар 0.0-30.0 см тогтжээ

Өнгөрсөн хоногт орсон цас нийт нутгаар 0.0-30.0 см тогтжээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий баруун, Увс, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сүхбаатарын зарим газар, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх, Сэлэнгийн зүүн хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэ суманд 30.0 см, Багануурт 23.0 см, Хэнтийн Жаргалтхаан суманд 20.0 см, Цэнхэрмандалд 19.0 см байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Төв аймгийн Баян суманд 18.0 см, Мөнгөнморьтод 17.0 см, Налайх дүүрэгт 14.0 см, Хан-Уулд 12.0 см, Төв аймгийн Баянчандмань, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 12.0 см бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН