Нүүр хуудасМэдээУлаан хоолойн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Улаан хоолойн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Эрүүл мэндийн даатгалын сангаас улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 100 хувь хариуцан ажиллаж байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 643 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.5-10.7 сая төгрөг юм.  

10 дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 154 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 632 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. 

Даатгуулагч  ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн  болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.
Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН