Нүүр хуудасМэдээӨнөөдрөөс богино эргэлтээр 31 автобус үйлчилнэ

Өнөөдрөөс богино эргэлтээр 31 автобус үйлчилнэ

Нийслэлийн ачаалал ихтэй чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийг богино эргэлтээр зорчуулахаар болж, 31 автобусыг нэмж гаргаж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал, өглөө 07.00 цагаас хот руу орох чиглэлийн гол хэсэг хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21 дүгээр хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худаг зэрэг 15 чиглэлд автобус гарган үйлчлэх юм байна.


Харин оройн 17:00 цагаас хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс зорчигч тээврийн автобусуудыг нэмэлтээр оруулж Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх зэрэг долоон чиглэлд нэмж явуулахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН