9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 13:13:50
Нүүр хуудас Мэдээ 102-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж, шинээр 286 хүүхэд элсүүлжээ

102-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж, шинээр 286 хүүхэд элсүүлжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж, шинэ хүүхдүүдээ хүлээн авчээ.

Ингэснээр тус дүүргийн 15, 16 дугаар хороонд амьдарч буй цэцэрлэгийн насны бүх хүүхэд цэцэрлэгт хүмүүжихээр боллоо.

Өргөтгөл барихад шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийг Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Баатархүү нийслэлийн 2015 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг мөн оноос эхлүүлжээ. Өмнө нь 240 хүүхдийн ортой байсан тус цэцэрлэг өнөөдөр зургаан шинэ ангитай болж, нэмж 286 хүүхэд нэмж элсүүлсэн байна.

102 дугаар цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хүүхэд багачууддаа дуу, шүлэг цээжлэх, зурж, бичихийг заахаас гадна амьдрах арга ухаанд сургадгаараа онцлогтой юм. Тухайлбал, багш нар нь хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэгийнхээ хашаанд мод, бут тарьж тохижуулахын хамт ахлах бүлгийнхэнтэйгээ хүнсний ногоо хашаандаа тарьж, өвөл нь хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Дашрамд дурдахад, жил жилийн нийслэлийн төсвөөс хөрөнгө суулгуулснаар өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, спорт заалны хоёр барилгыг ашиглалтад оруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН