14.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 06:27:15
Нүүр хуудасМэдээ12 сарын 28-ныг хүртэлх хугацаанд Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү

12 сарын 28-ныг хүртэлх хугацаанд Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү

Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник* эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр нийт ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс нийт 9 эмч, ажилтны шинжилгээний хариу эерэг илэрсэн байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 

“12 сарын 28-ныг хүртэлх хугацаанд Ачтан эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь 12 сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 12 сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна* гэв. 

Иймээс 12 сарын 15-наас хойш *Ачтан-Элит клиник* эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН