Нүүр хуудасМэдээ14 нэр дэвшигч дүгнэлтээ аваагүй байна

14 нэр дэвшигч дүгнэлтээ аваагүй байна

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс зарим нэр дэвшигч нь намд элсэж сонгуульд өрсөлдөхөөр болсон бол зарим нь нэрээ татаад байгаа. Нэр дэвшигчид Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу хүргүүлсэн. Харин тэднээс долоо нь өөрсдийн хүсэлтээр мөрийн хөтөлбөрөө буцаан авч, 201 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 121 иргэний мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засах боломжийг олгожээ. Тэдгээр 121 иргэнээс 92 нь мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн засч, Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн байна. Үндэсний Аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, холбогдох дүгнэлтүүдээ гаргажээ. Нийт 172 иргэний мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 158 нь дүгнэлтээ авсан бол 14 нь дүгнэлтээ аваагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН