-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:48:47
Нүүр хуудас Нийгэм 2-р сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан судалгаа...

2-р сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан судалгаа авч эхэлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа агентлаг Боловсролын хүрээлэнгээс 2021 оны хоёрдугаар сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимын хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан онлайн судалгаа авч эхэлжээ.

Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, сургуулийн удирдах ажилтан, багш, эцэг, эхчүүдийг улсын хэмжээнд өргөн хүрээнд хамруулж буй энэ тандалт судалгаанд “2021 оны 2-р сарын 01-нээс цэцэрлэг, сургуулийг танхимын хэлбэрээр ажиллуулахыг дэмжиж байна уу?” гэсэн асуулт байгаа бөгөөд хариулт нь: 

Тийм, дэмжиж байна.

Цар тахал гараагүй аймгуудад нээхийг дэмжиж байна.

Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн тоо цөөн байхаар хуваарилалт хийж ажиллуулахыг дэмжиж байна.

-Огт дэмжихгүй байна.

-Бусад гэжээ. 

Одоогоор сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа бөгөөд хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт ороогүй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН