23.1 C
Ulaanbaatar
Ням, 01 8 сар 2021 15:28:21
Нүүр хуудасМэдээ2-5 жилийн турш тэнэмэл амьдралаар амьдарсан хүүхдүүдийг нийгэмшүүлж байна

2-5 жилийн турш тэнэмэл амьдралаар амьдарсан хүүхдүүдийг нийгэмшүүлж байна

Хүүхэд гэр орноосоо дайжих хамгийн том шалтгаан эцэг эх нь архины хамааралтай, ажилгүй, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, орон гэргүй, эрх зөрчигдсөн байдлаас болдог. Сүүлийн жилүүдэд тэнэмэл хүүхдийн тоо буурсан гэж байгаа ч ЦЕГ, ГБХЗХГ-аас хамтран хараа хяналтгүй тэнэмэл хүүхдийг илрүүлэх ажил зохион байгуулахад 97 хүүхэд тогтоогджээ. Эдгээрээс бага хугацаагаар гэрээсээ гарч, компьютер тоглоомын газар хонож байсан, гэр бүлдээ эргэн нэгдэх боломжтой 79 хүүхдийг хүлээлгэн өгсөн байна. харамсалтай нь үлдсэн хүүхдүүд нь гэрээсээ дайжаад 2-5 жил болсон учир зан ааш нь эвдэрсэн, хорт зуршилтай, суурь болон халдварт өвчтэй болсон байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд тусгай үйлчилгээ үзүүлж, боловсрол олгох, сэтгэл зүйн хувьд эмчлэх, тусламж хэрэгтэй байгаа учир Багахангай дүүрэгт хүүхэд хөгжлийн дамжин өнгөрөх төв байгуулж, хараа хяналтанд авчээ. Энэ төвийн үйл ажиллагааг эхлээд хоёр сар орчим хугацаа өнгөрсөн байна. энэ хугацаанд 8-18 насны хүүхдүүдэд албан бус боловсрол олгох, хоцрогдол арилгах, МСҮТ-д хамруулах зэрэг ажлыг зохион байгуулж, мөн гэр бүлтэй нь ажиллаж, эргээд гэртээ очих нөхцлийг нь бүрдүүлж байна. Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ эрхийнх нь дагуу өсгөж бойжуулах үүрэгтэй, гэтэл өөрсдөө архины хамааралтай болж, хүүхдийн эрхийг олон байдлаар зөрчсөнөөр хүүхэд орон гэрээсээ дайжих нөхцөл болж байна. гэтэл үүнийг зөрчлийн хуулиар хариуцлага тооцох заалт байгааг ч сануулах нь зүйтэй байх. Хүүхэд бүр хүүхдийн эрхийн тухай хуулиараа эрхээ эдэлж мөн хариуцлагатай амьдрах ёстой юм. энэ нөхцлийг бүрдүүлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг дахин сануулъя.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН