14.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 07:18:54
Нүүр хуудасМэдээ2018/07/24 Өнөөдрийн зурхай 12 орд

2018/07/24 Өнөөдрийн зурхай 12 орд

ХОНЬ

Шинэ арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бол зарцуулалтандаа анхаарал тавь. Романтик учрал таныг хүлээж байна. Ганц бие бол өөрт тохирох хосоо олохыг хичээ. Хосууд цагийг маш сайхан өнгөрөөх болно. Таны бэлгийн дур хүсэл оддын дэмжлэгтэй байх тул өөрийн давуу талыг ашиглан хором мөчийг тааламжтай өнгөрүүл.

ҮХЭР

Хатуу чанга зарчим болон туршлага нь эмх цэгцтэй байдлыг бий болгоно. Төлөвлөгөө гаргах цалингаа нэмүүлэх болон амралтаа авах талаар даргатайгаа ярилцахад тохиромжтой цаг үе. Үр өгөөж, үр ашигтай байдал нэмэгдэх нь таны хувьд санасан зорьсондоо хүрэхэд туслана. Таны зөн билиг хурц байж бодол санаагаа ойлгомжтой илэрхийлж өгнө. Өөрийн тэсвэр тэвчээрийг мэдэрч, шийдвэр гаргавал зөв замаар явна.

ИХЭР

Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарна. Үүнд оддыг буруутгах хэрэгтэй. Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал энэ нь бүгдээрээ таны буруу биш байх болно. Аливаа зүйлийг дуусгавар болгохын тулд та тэвчээртэй шургуу ажиллах хэрэгтэй. Танд сайнаар хандаж буй хүмүүсийг нүүр буруулуулахыг та хүсэхгүй болов уу. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Яг одоогоор зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно.

МЭЛХИЙ

Бие махбодын нөөц боломж өндөр байх тул өөрийн нэмэгдэж буй эрч хүчийг оновчтой байдлаар ашигла. Санхүүгийн асуудлыг шийдэх, ах дүү нартай холбоотой асуудлуудыг шийдэхэд хэрэгтэй байгаа зүйл нь таны зоригтой, өөртөө итгэлтэй байдал. Ажлаа өөрчилвөл бага зэрэг таагүй байх ч цаг хугацаа өнгөрөх тусам гайхамшигтай ажиллаж, зориг тэмүүлэлтэй болно. Багаараа ямар ч ажлыг хийсэн хөгжилтэй байж сайхан байна.

АРСЛАН

Хамтын ажиллагаа бичиг цаасны ажил, хууль зүйн зарим асуудал сэтгэл хямруулана. Энэ нь өнөөдрийн од гаригийн байршилтай холбоотой. Олон нийтийн үйл ажиллагаанд хайртай хүнтэйгээ хамт явах нь ар тал чинь таарамж, нийцтэй байхад сайнаар нелөөлнө. Таны харилцаа холбоо сайн байж шинэ машин юм уу дугуй авахад, ялангуяа та лизингээр авах бол тохиромжтой цаг үе.

ОХИН

Өнөөдөр таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ битгий барь. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүсдээ хэр их хайртайгаа харуул. Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж нийгэмшихэд туслана. Та хэдийгээр ажилтай байсан ч сайхан инээмсэглэ, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй онигоо ярьж тохиолдсон хошин зүйлүүдээ хуваалц. Ажлын дараа чухал хүнтэй хоол хамт идэхээр явах нь цагийг ашигтай өнгөрүүлэх хэлбэр болно.

ЖИНЛҮҮР

Зарим таагүй хандлага таны өөрийн зан чанарын талаарх төсөөлөл эсвэл түншийнхээ найдвартай үнэнч эсэх бодолд хүчтэй нөлөөлж мэднэ. Өөрт ашиггүй мэт санагдсан бүхий л холбоо харилцааг тасал. Энэ өдөр юу ч болсон тайван байж эерэг арга замыг сонгоорой. Та уур уцаараа гарахад бэлэн байгаа болон од эрхэсийн нөлөө нь эргэн тойронд тань түгшүүртэй байдал авчирч мэдэх юм.

ХИЛЭНЦ

Хувийн амьдралдаа анхаарал болгоомжтой бай. Эсрэг хүйсийн хүнтэй хамаатай мөрөөдлөө биелүүлэх эсвэл хайрттайгаа харьцаагаа бүрэн таслах магадлалтай. Ойр дотныхоо хүмүүстэй ярилцах нь ахицтай байх болно. Та хоёрын аль аль нь азтай хамтран амьдрагч байхыг эрмэлзэх бөгөөд хайж байсан зүйлээ олох бололтой. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно.

НУМ

Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортоор хичээлэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай сайн хэмжээнд хүргэ. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.

МАТАР

Энэ өдөр зүрх сэтгэл хайртай хүмүүст зориулагджээ. Хайртай хүнийхээ зүрх сэтгэлийг эзэмдэх нь амархан байх болно. Учир нь ганц бие хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр өөрөөсөө илүүтэйгээр гэр бүлийн хэрэгцээг урьтал болгоно. Энэ өдрийг сайн төлөвлөснөөр өөрийн үнэтэй цаг болон энергээ олон жижиг асуудалд үрэхгүй байх болно. Өөрийн байшин орон сууцныхаа аль нэг өрөөг чимэглэх нь тав тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ.

ХУМХ

Таны хувьд өөрчлөлт, урам зоригоор дүүрэн байх болно. Өнөөдөр та бусад өдрөөс ч илүүтэйгээр ямар өөрчлөлт хийх ёстойг мэдрэх болно. Энэ өглөө ажлаа түр орхин амарч, бодлоо эргэцүүлэн тунгаах цаг өөртөө гарга. Таны зөн совин танд хаашаа явах ёстойг хэлээд өгнө. Таныг совин тань нь ижил итгэл үнэмшил үнэт зүйлстэй хүмүүс рүү хөтлөх болно. Гэхдээ та юу хийх талаар зүрхнийхээ гүнээс мэдрэх хүртлээ ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй.

ЗАГАС

Таны сэтгэх чадвар нэмэгдэж өөртөө итгэлтэй зоригтой байна. Зарим нь амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг харилцаа хандлага орж ирнэ. Та нүүдэл хийхээсээ өмнө хэд хэдэн зүйлст суралцах хэрэгтэй болно. Сайхан мэдээ гэвэл нэг боломж хаагдахад нөгөө боломж нэн даруй нээгдэнэ. Эрүүл мэндээ сайжруулж фитнесээр хичээллэхийн тулд цаг гарга.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН