Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож тухайн бүсэд мөрдөх журмыг батална.
Мөн хуулийн 15.3-д “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно гэж заасныг үндэслэн “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөл”-ийг шинэчлэн боловсруулж байна.
Иргэд, олон нийт та бүхэн дээрхи журмын төсөлтэй танилцаж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарын утсаар болон aprd.air@gmail.com цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.