Нүүр хуудасМэдээ22 автомашины цонхыг хагалж, бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ

22 автомашины цонхыг хагалж, бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ

Автомашины цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны 04:00 цагийн орчимд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ дагуу хэрэг үйлдсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, 20 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг тогтоон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН