-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 05:09:24
Нүүр хуудас Мэдээ 23 хүнээс халдвар илэрч 9 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

23 хүнээс халдвар илэрч 9 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2021 нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23  хүнд халдвар илэрсэн. 23 тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 

Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. 

Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,286 болсон бол үүнээс 878 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 байгаа” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН