Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Дундговь аймгийн Дэрэн суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болж...

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Дундговь аймгийн Дэрэн суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болж байна

Дундговь аймгийн Дэрэн сумандаа очиж иргэд сонгогчидтойгоо уулзлаа. УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Л.Мөнхбаясгалан нарын хамтаар Дэрэн сумын иргэдийнхээ санал бодлыг сонсож тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож хариулт өглөө. Дэрэн суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болж байгаа тул Дундговь аймгийн АН-аас нэр дэвшиж буй Нацагийн Бямбасүрэн ахыгаа дэмжиж ажиллаа. Энэ удаагийн сонгууль бол өнөөгийн аймгийн удирдлагуудын дарамт шахалтан дор өргөдлөө өгч төлөөлөгчийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон Д.Мөнхтогтохын оронд төлөөлөгч сонгох сонгууль болж байгаа юм. Аймгийн ИТХ-ын хуралд төсөв захирч байгаа яг адилхан нөхцөл байдалтай 7 төлөөлөгч байгаа юм билээ. Д.Мөнхтогтох төлөөлөгч АН-аас сонгогдсон учир өнөөгийн аймгийн удирдлагууд үе шаттай дахин дахин шахалт үзүүлж байж өргөдлийг өгүүлсэн. Бусад 6 төлөөлөгч МАН-аас сонгогдсон учир ажлаа ч хийж төлөөлөгчөө хийж байгаа. Хууль адилхан үйлчлэх учиртай. Харамсалтай нь манай аймгийн дарга зөвхөн АН-ын төлөөлөгчийг шахаж өргөдлийг нь өгүүлсэн. Гэхдээ манай Дэрэн сумын ард иргэд хэрсүү шүү, юу болоод байгааг ойлгож л байгаа. 2024 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсэн Дэрэнчүүдийн сонголт хэвээрээ үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний минь сонголт мэргэн байх болтугай. Буян заяа нь тэгш дүүрэн байх болтугай.

Мөн тэр үеэр Ардын багш, БНМАУ-ын гавъяат багш Д.Төмөр багшийн нэрэмжит ЕБС-иар зочилж дурсамжийн дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ. Д.Төмөр багш бол Дундговийн байтугай Монголын олон олон шавь нарын хүндэт хайртай багш юм. Удахгүй таныгаа Хөдөлмөрийн баатар болохын ерөөл өргөе. Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай мөн танилцлаа. Удалгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ эмнэлэгтэй болохын төлөө хамтдаа хичээн зүтгэх болно оо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН