Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдөр /2026.10.27/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн орлогыг нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч Засгийн газар иргэдээс санал авснаар 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар буцаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар тодруулж, санал хэллээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.





