Нүүр хуудасМэдээБоловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц...

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунентэй уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунентэй уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр Сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний зургаан шинэчлэлийн талаар танилцуулж, хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн чанарын ялгааг арилгах, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах чиглэлээр Финландын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Микко хэлэхдээ, айлчлал, гэрээ байгуулах нь нэг хэрэг, харин бодит тогтвортой үр дүнд хүрэх нь өөр хэрэг тул хамтын ажиллагааны хүрээнд 20 жилийн дараа ч тогтнох үр дүн бий болгох нь чухал гэдгийг цохон тэмдэглэлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН