Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Б.Баатар 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Катар Улсын Зэвсэгт хүчний Хэлний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Халид Хамад А.А. Аль-Кааби тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын Зэвсэгт хүчин хооронд Монгол Улсын цэргийн алба хаагчдад Араб хэлний сургалт зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг Катар Улсад Араб хэлний сургалтад хамруулах, хоёр улсын батлан хамгаалах салбарын сургалт, хүний нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм
ЗХЖШ: Катар улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ





