Гэрийн даалгавар бол хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, гүнзгийрүүлэх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг болсон.
Иймд сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогооос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа.








