“Аюулгүй байдал–Иргэдийн оролцоо” хөтөлбөрийн Сургалт, судалгааны багаас хэвлэл мэдээлэл, олон нийтэд зориулсан гарын авлагын төслийг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх, салбарын судлаач, эрдэмтэн багш нарын санал, шүүмжийг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус хөтөлбөрийн удирдагч С.Жанхор, Сургалт, судалгааны багийн ахлагч Ж.Баярбаатар, судлаач Э.Наранцацрал, Удирдлагын академийн багш, судлаач А.Мөнхжаргал, Б.Ганцоож, болон МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн багш, доктор Г.Мэндхүү, дэд профессор, доктор Д.Идэржаргал, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, профессор, доктор С.Амартүвшин, Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор С.Буянхишиг, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, дэд профессор, доктор Л.Ариун, СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Д.Цэнд, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш А.Амартүвшин, Б.Ёндондүйчир нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр гарын авлагын агуулга, бүтэц, нэр томьёо, мэдээллийн найдвартай байдал болон хэвлэл мэдээллийн байгууллага,олон нийтэд зориулан практикт ашиглах боломжтой эсэх талаар мэргэжлийн санал, шүүмж авч, гарын авлагын төслийг цаашид боловсронгуй болгох чиглэлээр санал солилцов





