Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж: Дэлхийн хуримтлуулалын өдөр 2026 аяны нээлт Өмнөговь аймагт боллоо

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Дэлхийн хуримтлуулалын өдөр 2026 аяны нээлт Өмнөговь аймагт боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяны нээлтийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд хамтран 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймагт зохион байгууллаа. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцон хиймэл оюун ухаан болон хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар сонирхолтой илтгэл танилцуулав.

2026 оны хувьд Дэлхийн хуримтлалын аяныг хиймэл оюун ухааныг хуримтлалын талаарх ойлголттой уялдуулан “Мэдээллийг AI-аас-Шийдвэрийг та өөрөө” уриан дор хамтрагч байгууллагууд хүүхэд, залуучуудад зориулсан нөлөөллийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахаар улс орон даяар эхлүүлж байна.

Аяны нээлтэд оролцсон оюутан, сурагчдын дунд санхүүгийн мэдлэг сорих Kahoot тэмцээн зохион байгуулж, шалгарсан сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагналаа.

Мөн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын санхүүгийн боловсролын клубын төлөөлөл, Санхүүгийн боловсролын төвийн дэргэдэх жижиг төслийн багийн гишүүн сурагчдыг урамшуулав.

Банкны салбарууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан иргэд, хүүхэд залуучуудад мэдээлэл хүргэн ажиллав

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН