Нүүр хуудасМэдээ“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдаа энэ сарын 25-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нэгдсэн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр худалдаалах юм байна.

Худалдааг зохион байгуулснаар малчид, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбож, иргэдийг чанартай, боломжийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнээр хангана гэж үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН