Нүүр хуудасМэдээАЗХ: Ардчилсан залуучуудын холбоо “Тренд тур Монголиа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг...

АЗХ: Ардчилсан залуучуудын холбоо “Тренд тур Монголиа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй “Тренд тур Монголиа” ХХК нь БНСУ-ын аялал болон сургалт, их дээд сургууль зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ардчилсан залуучуудын холбооны 2026-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийн дагуу гадаад улсад суралцахад оюутан залууст дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй болон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зорилтын хүрээний дараагийн хөтөлбөрийг тус компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Тус хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр /11 сарын 19/ байгуулж, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Баттуул, Сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Соёлмаа, “Тренд тур Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Хулан, хөтөлбөрийн менежер Г.Мандухай нар санамж бичиг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд талууд БНСУ-ын 20-30 их дээд сургуульд Ардчилсан намын залуусыг 20-50% хүртэл хөнгөлөлттэй сургах нөхцлийг бүрдүүлж, БНСУ-ын их, дээд сургуулиудад зуучлан суралцуулах цогц ажлыг зохион байгуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН