Нүүр хуудасМэдээ“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж...

“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна.

Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцож байна.

Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хот цаг хугацаатай уралдан өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 380 жилийн босгыг алхаж байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноогоо цэгнэх, ирээдүйд тогтвортой, төлөвлөлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Мөн Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудад нийслэлийнхээ үүсэл хөгжил, түүхэн үнэт зүйлийг сурталчлан таниулах нь чухал учраас энэ хурлын бас нэгэн ач холбогдол үүнд оршиж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН